БУЛГАН I БНСУ-ыг зорих оюутнууд хэлний сургалтад хамрагдаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Булган аймгийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын Кёнги аймгийн Шинхан их сургуультай хамтын ажиллагааны гэрээний дагуу 20 оюутныг тэтгэлгээр суралцуулахаар өнгөрсөн тавдугаар сард гэрээ байгуулсан билээ. 

Саяхан Булган аймгийн 16 сум, 1 тосгоноос суралцагч нар батламжаа гардаж, суралцах эрхээ авсан.

Тэгвэл Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БШУГ-ын дарга Ж.Ганболд нар Өмнөд Солонгост суралцах оюутнуудын хэлний сургалтын явц, үр дүн, бэлтгэл ажлын талаар оюутнуудтай санал солилцлоо.

Булган аймгаас суралцагч оюутнууд долоодугаар сарын 1-нээс солонгос хэлний анхан шатны вакумжуулсан сургалтандаа сууж эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 13-наас өмнө БНСУ-д сургуульдаа очсон байх юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..(150.129.140.94) 2023 оны 07 сарын 26

hahah

0  |  0
Top