Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзжээ.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн байна. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны долдугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.
Сэтгэгдэл ( 0 )