Ёкозүна Г.Ган-Эрдэнэ Монголдоо хуримлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эх орондоо ирээд байна. Аварга амрахаас гадна шинэ номынхоо нээлтийг хийж, мөн Японд болсон хуримын ёслолоо Монголдоо үргэлжлүүлж, ах дүүс, найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөжээ.

“Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй түүний номын нээлт өчигдөр “Интерном” дэлгүүрт болсон бол өнөөдөр түүний Гэрлэх ёслолын Монгол дахь цайллага болно.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд хоёр жил хойшлуулсан хуримаа Японд хийж, хосуудын хуримын ёслолд озэки Такакэйшо, озэки асан Кайо, хип хоп дуучин AK-69, дуучин Хироши Ицүки, Акира Кобаяши, Тэрүнофүжигийн дотны найз, олимп, дэлхийн аварга жүдоч Шохэй Оно тэргүүтэй 800 орчим зочид оролцож байсан билээ.
 


Аваргын эхнэрийг Ц.Доржханд гэдэг бөгөөд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ойрын төрөл гэдэг. Хосууд Японд ахлах сургуульд сурдаг байхдаа танилцсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүүтэй болж, хүүдээ Тэмүүжин гэж нэр хайрласан.

Тэрүнофүжи аваргын Гэрлэх ёслолын Монгол дахь цайллагад оролцохоор Олимп, Дэлхийн аварга Хифүми Абэ нарын алдартнууд Японоос ирсэн байна.

Сонирхуулахад, түүний “Ангалын ёроолоос өгсөх маргааш” ном нь хоёр жилийн өмнө Японд хэвлэгдэн, бестселлер болж байсан юм. Номыг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг орчуулж,  Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх редакторложээ.

Гэмтэл бэртэл, өвчин зовлон гээд олон бэрхшээлтэй тулгарч, озкэи цолоо алдан, жонидан зиндаа хүртэл унасан ч шантрашгүй зан, шаргуу хөдөлмөрийнхөө ачаар дахин өгсөж, сүмогийн оргил ёкозүна цол хүртсэн Тэрүнофүжигийн түүх, замнал энэхүү номоор дамжин, олон хүнд амьдрах итгэл, хичээн зүтгэх сэтгэлийн хүч хайрлах биз ээ.
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.155) 2023 оны 07 сарын 28

Хүн өмнөө зорилго тавьж тэвчээртэй тууштай хөдөлмөрлөвөл зорилго-мөрөөдөл нь биелдгийн жишээг биеэрээ үзүүлсэн хүн.

0  |  0
Ёо(122.151.191.84) 2023 оны 07 сарын 27

Домог шүү. Бас л агуу тэгж уруудчаад буцаж гарч ирнэ гэдэг.

0  |  0
Зүч(103.161.242.118) 2023 оны 07 сарын 27

Ц.Доржханд гэхийг бодоход монгол хүн л байгаа биз дээ...

3  |  1
(202.21.107.10) 2023 оны 07 сарын 27

Бас л япон бүсгүйтэй суусан уу. Халхын сайхан хүүхэнтэй суухгүй яасан юм бэ.....

0  |  2
Отгондорж(66.181.161.82) 2023 оны 07 сарын 27

Агуу монгол хүмүүний нэг тод жишээ түүчээ нь шүү сумогоо үзсээр л байгаа шүү

3  |  0
zochin(122.201.22.51) 2023 оны 07 сарын 27

JINKHENE AAWYN KHARTS , BRAVO

2  |  2
Top