Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) М-Си-Эс групптэй хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ онд хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөр нь М-Си-Эс Группийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагт Хэнтий аймгийн Чингис хотын Сэцэн ханы ордны гадна талбайд болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top