Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр (2023.07.27) эхэлж байна.
Төв аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр нар зүүн, баруун жигүүрийг магнайлан барилдаж байна.
Энэ жилийн Улсын баяр наадамд түрүүлсэн Улсын арслан М.Бадарч төрсөн нутаг Архангайн 100 жилийн ойд зодоглож байгаа бол Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нарын аваргууд зодоглож байна.
Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд Архангайн 100 жилийн ойд барилдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тоглоомтой Баагий шүү, нэг зодог тайлаад, нэг барилдаад л