Ц.Содномдорж Архангай, Б.Орхонбаяр Төв аймгийн ойд зодоглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Өнөөдөр (2023.07.27) Архангай, Хэнтий, Завхан, Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. 

Архангай аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдааныг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын арслан М.Бадарч, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын Р.Пүрэвдагва нар магнайлан барилдаж байна. 

Төв аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр нар зүүн, баруун жигүүрийг магнайлан зодогложээ.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд П.Бүрэнтөгс, О.Хангай нарын аваргууд хүч үзэж байгаа бол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар Завхан аймгийн наадамд барилдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.182.171) 2023 оны 07 сарын 28

барилдадгүй зугтадаг содномдорж наадамчдийг чилээсээр

0  |  0
Top