Чингисийн музейгээс ШУТИС хүртэлх замыг МАРГААШ хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27


Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийх гэж байна. 

Сүхбаатар дүүргийн 6-р хороо Залуучуудын гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг (Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар) 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд зам хаан үргэлжүүлж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт-0,5 км, Өргөн-16 метр асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зам засварын тухайд "Өнөөдөр 17:00 цагт хучилтын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ хийж эхэлнэ. Маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Маргааш Чингисийн музейгээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг засна. Хичээл эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.

Замын ээлжит засварыг 16 байршилд хийхээр төлөвлөсөн. Борооны улмаас засварын ажлуудыг хийх хугацаанд өөрчлөлт орлоо. Ээлжит засвар хийж байгаа замууд нь ус зайлуулах шугамтай. Шинээр төлөвлөж байгаа замуудыг зураг төслийн дагуу борооны ус зайлуулах иж бүрэн шугамтай хийж байгаа" гэсэн мэдээллийг мөн нэмж өглөө. 

Эх сурвалж. Нийслэлийн замын хөгжлийн газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top