Зайсан тойруу орчимд наймдугаар сарын 15 хүртэл ЗАМ ХААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. 

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC 3 замын уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил (Богд уулын арын зам) 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0,81 км урт авто замд 2 талдаа 1,5 м өргөнтэй явган хүний зам хийх, хашлага шинээр суурилуулах, далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж. Нийслэлийн замын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top