Циркийн уулзвараас ОБЕГ-ын урд уулзвар хүртэлх замыг хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27


Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ

Сүхбаатар дүүрэг 3,4-р хороо Сөүлийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг (Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар) 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд зам хаан гүйцэтгэж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ.

Урт-0,5 км, Өргөн-9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн зам хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top