“Монголчуудын өв соёлын даншиг - хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно.
Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах аж. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээших даваа 06-ны өдөр болно.
Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулах аж.
Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана гэж МҮБХ мэдээллээ.
Даншиг наадмыг зорин ирсэн монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдахаар журамлах юм байна.
Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулах ажээ.
Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоосон байгаа.
Үндэсний бөхийн барилдаан
Буриад бөхийн барилдаан
Өвөр монгол бөхийн барилдаан
Сэтгэгдэл ( 3 )
Монголчууд бүтэн 20 хоног наадлаа, одоо 8-р сард бүтэн 1 сар дахиад наадна. Уул овооны тахилга, ураг овгийн наадам, хөшөөнцөр босгосны наадам гээд үргилжилнэ. Өвөл болохоор үхлээ хатлаа, өвс өгөөч гэнэ….Найр наадмаас өөр зүйл мэддэггүй улс орон яаж хөгжих юм бэ Бүх наадмыг улс даяар ганцхан өдөр зохион байгуулдаг болохгүй бол эх захаа алдаж байна шүү…………….
ene box zugeer l mongol xairan xumuus bid yadaj 6 say bolox yumsan
Mongolchuud oluulaa shuu gedgee medreh ni ee goy. Hairan olon mongolchuud maan tasarch end tend bh gej. Buhchuuddee amjilt