Ардын төрийнхөө их баяр наадамд 12 удаа (Монголын нууц товчооны 750 жилийн даншиг наадмыг оролцуулаад) түрүүлж, нийт 22 удаа шөвгөрсөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аймгийнхаа түүхт 100 жилийн ойн наадмын тавын давааны үеэр цолоо дуудуулж, зодог тайлах ёслолоо хийв.
Тэртээ 1984 онд Зууны манлай дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргад түүний ирээдүйн хадам аав Улсын заан Ж.Барамсай аймгийн цолтой бөх байхад нь зодгоо тайлж байсан удаатай.
Тэгвэл Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр аймгийнхаа яруу түүхт 100 жилийн ойн наадмаар “Хан Хэнтий аварга” дэвжээнийхээ нийт хамт олонд зодгоо тайлах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдлээ.
Мөн дархан аваргад “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд 21 метрийн урттай алд цэнхэр хадаг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудагаа нутгийн бөхийн дэвжээндээ дурсгаж, гардууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
Б.Бат-Эрдэнэ гэгч энэ тэнэг бөх өөрийгөө англи, орос хэлтэй, хууль зүйн ухааны доктор, эрх зүйчийн баклаврын зэрэгтэй гэж намтар дээрээ бичсэн байдаг. Тэр нь бүгд худлаа шүү гэж Женко ТВ-ээр ярьж байсан. Ард түмнээ болон төр засгаа ингэж хуурч болдог юм уу УИХ-ын гишүүн бөгөөд төрийн сайд хүн байж, ийм ёс зүйгүй, худалч байж болохгүй. Та саналаараа шууд огцор.
Uls turiin zodgoo tailaachee
Допингчин ,хулгайч,худалч 9 шид нь бүрдсэн луйварчин даа.Аймгийнхаа нэрийг Батэрдэнэ болгох л нөхөр дөө
И хурлаас хэзээ зодог тайлах юм бэ...