Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ариунболдыг банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнээс 5.352.333.291 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.300.333.291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52.000.000 төгрөгийг тус тус олгож,
Шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Капитал” банк, шүүгдэгч А.Ариунболдын өөрийн болон түүнтэй хамааралтай компаниудын нэр дээрх хөрөнгийн битүүмжлэлийн зарим хэсгийг чөлөөлснийг өөрчлөн, битүүмжлэлийг хэвээр үлдээж, хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хороо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг цагаатгасантай холбогдуулан тэдний эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлсөн өөрчлөлтүүдийг тус тус оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 5 )
undarmaa ngert geree hileee
undaramaa nogoo negre pooldoto suaritoo geree higel yabjilee shuu bolibed.
nimaajab aglzuursan bile e uslere radio stnzar orilod jag galzuuu tee teer yag galzuursan medrel yaltan nimaa gedin.
Undarmaa Ariunbold gesen zawaan luiwarchdiig narsand ni hataagaacheee!!!
Энэ чинь юун хүн билээ, кино жүжигчин билүү?