Уяач Б.Отгонсэлэнгэ Хэнтийн наадмын Зохион байгуулагчдыг шүүхэд өгөхөөр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 29

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг Хэнтий аймгийн морины комиссынхон шууд хасаж, орой нь цоллогоо руу ч оруулаагүй явдал наадамчин олныг бухимдуулсаар байна.

Уяач Б.Отгонсэлэнгэ болсон явдлын талаар “Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан юм байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машинтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнд нь болдог юм уу, хаашаа юм Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аманд хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Аман хүзүүнд хурдалсан морь сэрвээндээ ордоггүйг уяачид бүгдээрээ мэднэ. Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан. Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол Хурдан морины салбар комисстоо анхаармаар байна. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулж, өөр аймгийн нэртэй морийг хаслаа. Бид 1000 гаруй км зам туулж ирсэн.

Хассан шалтгааныг нь асуухаар Морины комиссын гишүүд нь “Чи танилцуул, чи танилцуул” гээд бие бие рүүгээ чихэж байна. Шударга наадам хийе, шударга уралдаан хийе гэж байгаа бол эхний 10 морийг хэмжих хэрэгтэй шүү дээ. Эхний байрт орсон морьдыг хэмжүүлье гээд би морио аваад ирсэн. Тийм дүрэм байхгүй гээд хэмжилт хийсэнгүй. Ядаж  “Ямар үндэслэлээр хассан юм бэ” гэдгийг асуухаар хариулт өгөх хүн байхгүй. Үнэхээр гомдолтой байна, үндэслэлгүй хассанд гомдолтой байна. Цагдаагийн хүмүүс нь намайг “Морио аваад зайл, хэний нутагт наадаж байгаагаа мэдэж байгаа биз дээ” гэх зэргээр хэллээ. Тайлбарлахгүй зугатааж явсаар байгаад орой болгосон. 

Аман хүзүүлсэн морины тухайд хаа байсан Өвөрхөнгайн Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Хатанбаатар гэж хүний нэр дээр явуулсан байгаа юм. Тэгээд аман хүзүүнд орсон тэр морийг түрүүлгэхийн тулд миний морийг хаслаа гэж би хардаж байгаа. Д.Хатанбаатар гэж хүн нь энд Морины комисст ажиллаж байгаа. Хурган дарга нар нь хуйвалдсан ийм л наадам болж байна. 

Би ганц Хэнтий аймгийн наадамд морио уралдуулаагүй ээ, Улсын баяр наадамд уралдуулчихаад ирсэн. Өргөдлөө өгье гэтэл авахгүй байна.  

Нэг номерын пайз байгаа юм чинь мориныхоо цолыг нь дуудуулна гэж бодоод Цэнгэлдэхийн гадаа ирсэн. Морины комиссын нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс “Хөвсгөлийн морийг оруулж болохгүй” гэж үүрэгдээд, биднийг оруулаагүй.

Морины комиссынхон миний морийг цоллохгүй гэсэн ч хаа очиж Хэнтий нутгийн ард олон, шударга үнэн наадам хүсэж байгаа наадамчид биднийг түлхсээр Цэнгэлдэх рүү оруулсан. Би үнэндээ мориныхоо хийморийг бодоод цоллуулчихъя гэж бодсон. Бай шагналыг би авахгүй ээ. Түүнийг би Хэнтийн эмнэлэгт хандивлачихаад явна” гэсэн байр суурь илэрхийллээ.
 


Морь цоллогооны үеэр их насны морьдын уралдаан будилаантай болсонтой холбогдуулж,  Хэнтий аймгийн Морины салбар комиссоос акт гэж нэрлэсэн алдаатай бичгийг олон нийтэд дэлгэсэн нь дахиад л бөөн будилаан.

Уг акт гэгч нь гэхдээ ямар ч гарын үсэг, тамга, тэмдэггүй, 2022.07.28 гэсэн он сартай, 100 жилийн ойн баяраа хийж байж “99 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаан” гэсэн толгойтой, хэдэн морь уралдсан нь тодорхойгүй, тэгсэн хэрнээ 019 дугаартай морийг хамгийн сүүлд бичсэн гэх мэт олон алдаа, эргэлзээтэй. Баримт, акт гэж үзэх ямар ч боломжгүй цаас байв.
 


Хэнтийн наадамчид энэ цаасыг танилцуулах үед цэнгэлдэх даяар "Уяач Б.Отгонсэлэнгийн моринд түрүүг өгөх ёстой" гэж эсэргүүцлээ илэрхийлж, Хэнтий аймгийн Морины комиссынхныг 2022 оны акт гаргаж тавьсныг шударгаар шүүмжилж байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Харин Хэнтий аймгийн Морины салбар комиссын зүгээс актыг тавихдаа "Их насны морьдын уралдаанд сэрвээний өндрийн хэмжилтээр 145 см байсан тул хасагдсан 019 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлсэн. Хасагдсан морьдыг хашсан байсан. Морины салбар комисс хуралдаад, хоёрт орсон морийг эхний байрт оруулж, урагшлуулсан” гэж буруу, зөрүү тайлбар тавьсан нь маргааныг улам хурцатгаж байгаа бололтой.

Ямартай ч наадамчин олныг бухимдуулсан энэ маргааныг үнэн зөвөөр шийдэж, дахин хэмжилт хийж, шударгаар шийдэх ёстой гэсэн байр суурийг уяач Б.Отгонсэлэнгэ илэрхийллээ.

Тэрээр юун түрүүнд Хэнтийн баяр наадмын Зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөөр болжээ. Тэр нь ч зөв биз. Хэрэв Хэнтий аймгийн Баяр наадам зохион байгуулах комисс, Морины комиссынхон алдаа гаргасан бол түүнийгээ засаж, ард түмний цэнгэл баярыг будилуулсан буруугаа хүлээж, хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Хэнтийн наадмын будилааныг ард түмэн нь биш худал, хуурмагийг эхлүүлсэн хурган дарга нар нь үүрэх ёстой.

Дашрамд тэмдэглэхэд, уяач Бүдийн Отгонсэлэнгийн хээр морь 2022 онд Хөвсгөл аймгийн 90 жилийн ой, “Зүүн бүс 2023”-т түрүүлж байсан бол саарал морь нь 2022, 2023 онуудад улсын наадмын соёолон, их насанд дараалан түрүүлж, ховор амжилтыг үзүүлж байжээ.

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.69.33) 2023 оны 07 сарын 31

Ene hudalch baagii ooriinh n mori ch bish neg bayanii moei, deer n hasagdsan erliiz morio tomchuudaar yariulj shuud hashaag n zadlaad zovshoorolgui uraldaand oruulsan uchir uzuur turuug n tootsohgui geed bga yum. Hashaa zadraad yavchihsan moriig bi yah yum geed hudlaa yariad baisan hun dee ooroo. Aimgiin naadam budliulsan horchin. Ulaan tsaim erliiz bas hasagdsan morio tomchuudaar yariulj hashaa zadalsan bolgoj oruulchaad.

0  |  0
Зочин(59.153.86.106) 2023 оны 07 сарын 31

ХЭНТИЙНХЭН ГАДНЫ ХҮНД ДУРГҮЙ ЮМ БИШҮҮ МАЛ МАЛЛАХ ГЭЖ ОЧСОН ГЭР БҮЛИЙГ ХҮРТЭЛ МЭРСЭЭР БАЙГААД ХАЛУУН СҮҮГ НЬ ГООЖУУЛААД ШОРОНД ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ

0  |  0
Зочин (66.181.161.151) 2023 оны 07 сарын 31

Монголд үнэнч шударга хууль шүүх гэж байх бишдээ.Ард түмний нүдэнд ил тод байсан ч худалч хуурмаг гэж няцааж байдаг сөнцөн шүүх засаглалтай сохор дүлий төртэй болсон үнэхээр л эмэгнэлтэй.

1  |  0
Zochim(66.181.161.151) 2023 оны 07 сарын 31

Ene gej neg gonshignuur nuhur uuruu morio uyaj meddeg dur esgeed Dulzen tsarailaad bolimoor yum.Yamar buyangui hulgaich ve.

0  |  6
Zichin(202.126.89.141) 2023 оны 08 сарын 01

8 ишиг тоолж чаддаггүй аймаг морины сэрвээ зөв хэмжиж яаж чадах вэ дээ.

6  |  0
Сүрэн(202.21.107.52) 2023 оны 07 сарын 30

Хэнтийн дарга нараа наанадаж аймаг орон нутгийн нэр төр цаанадаж удам судар үр хойчоо бодож болсонгүй юу? Тэр 300 чинь үүнээс илүү үнэтэй эд үү!

3  |  1
Баяр(202.55.188.91) 2023 оны 07 сарын 31

За одоо болио энэ нэг түрүү морины байнд нь үхчих гээд булаацалдаад байгаамуу 2 уланг нь хасаад хаяач хэрүүлийн бузар болсон нэг түрүүгээр яах гээд байгаа бузрууд вэ

1  |  10
Баяр(202.55.188.91) 2023 оны 07 сарын 31

За одоо болио энэ нэг түрүү морины байнд нь үхчих гээд булаацалдаад байгаамуу 2 уланг нь хасаад хаяач хэрүүлийн бузар болсон нэг түрүүгээр яах гээд байгаа бузрууд вэ

1  |  8
Зочин(66.181.161.63) 2023 оны 07 сарын 30

Хонгилын шүүх хонгилдох байлгүй

3  |  1
Зочин (202.126.88.181) 2023 оны 07 сарын 31

Улайрсан луйварчид юмаа тийм л юм бол анхнаас нь яах гэж уралдуулдаг юм бэ зөвхөн Хэнтийн дарга нарын морийг урадуулна гэж зарлахгүй.

3  |  0
Хххрр(202.126.88.212) 2023 оны 07 сарын 29

Энэ бас солио гар юмаа. Хэнтий аймгийн морины шүүгчтэйгээ таарсан хөлдүү

0  |  0
Хэнтийнхэн гэж...(59.153.87.11) 2023 оны 07 сарын 29

Газар газрын хөлдүү зөндөө ш дээ: Тэр жил Баян-Овоогийн Гүрмийн нуурийн шаварт ороод буцахдаа 2 хонь авах гэж нуурын зүүн хойт дэнжийн мянгат малчин хоёр айлаас нэг нэг хонь авсан чинь ээж нь гэж нэг шар авгай өөр өөр үнээр авлаа гэж хэрүүл хийгээд шогтож билээ. Ер нь өвс ногоо, устай сайхан билчээрт мал нь төвөггүй өсдөг сайхан нутаг юм билээ, малчид нь харин харьцаа муутай, ажилгүй хүмүүс болж таарсан шүү. Зуны дунд сар цай сүлэх сүү байхгүй гээд сууж байсан шүү.

0  |  0
.(192.82.88.67) 2023 оны 07 сарын 29

Чингис хаан хот гээд мухар сүсэг, шарын шашинаар бол нэр нь хүндэджээ, муу муухайгийн үүр юмаа

2  |  1
.(192.82.88.67) 2023 оны 07 сарын 30

Ерөнхийлөгч, ерөнхий сайд, шүүх, прокурор нь бүгд луйварчид

4  |  1
Зочин(202.55.188.39) 2023 оны 07 сарын 31

Эгчийн том охиныг хэнтийн гээд нэг хар юм эргүүлээд байгаа гэсэн. Эгчид хэнтийнхэн чинь ер яаж ч мэдэх худрагагүй хүмүүс биш биз. Хүнээ сайн судлаарай гэлээ. Тэгсэн өөдөөс Харин тийн том багагүй муухай хүмүүс юм байна. Больё таминь. Охин ч тийн бодолтой байна гэнээ. Юу ч гэмээр юм !!!. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргиноо гэж.

5  |  1
Зочин(202.126.89.154) 2023 оны 07 сарын 29

Ичдэггүй юмнууд наадмаа хийж чадахаа больжээ. Машин авах шуналдаа хөтлөгджээ новшнууд.

0  |  0
zochin(66.181.178.65) 2023 оны 07 сарын 29

gerinhen hadaa duudja gargad ired shorongi n atman hundelsengui gej hutgalj hun alahig zbasan hereg alaah yal ogdinma.

0  |  0
zochin(66.181.178.65) 2023 оны 07 сарын 29

geres duudja gargaj ireed bairni gada ahosue gadaa suderebchind uhtel poldol zoodosn hereg uldesne etgeed bols hoorngin yaltan aruinhuu chulunhuu ganhuu 2 hoorlold

0  |  0
zochin(66.181.178.65) 2023 оны 07 сарын 29

geres dudja garagj ired house gada hutgalsan herge garlaa.

0  |  0
зочин (202.9.46.233) 2023 оны 07 сарын 29

Шүүхэд өгөх ч багадана. өг өг.

1  |  1
Д.Алтантуяа(66.181.161.195) 2023 оны 07 сарын 29

Шүүхэд өг.Морьний хийморь эрийн хийморь.Хүч хөдөлмөр.Хэнтий арай биш

1  |  0
Зочин (192.82.71.216) 2023 оны 07 сарын 30

Хэнтийн шоронгын даргын луйвар гэсэн

5  |  1
олдох(64.119.27.195) 2023 оны 07 сарын 30

хэнтийн тэнэгүүд 4 байдаг байсан бол одоо аймгаараа болжээ.

3  |  0
Зочин(174.87.208.116) 2023 оны 07 сарын 29

Хэрэггүй дээ хүү минь ард түмэн морь чинь түрүүлсэнийг мэдэж байгаа хурдан нутагруугаа буц юу ч болж мэднэ

4  |  0
Зочин (202.9.46.191) 2023 оны 07 сарын 31

Болиж үз төр засгийн толгойд байгаа хүмүүс ч танай нутаг биз дээ маш асуудалтай та нар тэрнийхээ түрээ бариад байгаа юмуу булайнууд минь

2  |  1
Би(202.131.239.44) 2023 оны 07 сарын 29

Юун эмнэлэгт машин хандивлах. Тэр чинь засаг төрийн хариуцсан ажил. Морь түрүүлээсэй бол байгаа өөрөө авах хэрэгтэй

2  |  0
Зочин(202.126.89.197) 2023 оны 08 сарын 02

Монгол тв гээр тайлбарласан хүн лав холбоотой шүү. Магтаж чадахгүй болоогүй байна орсон хойно нь орлоо гэеэ гээд л дүүгүүр хээр араас нь ороод ирлээ дүүгүүр хээр дүүгүүр хээр гээд их сонин байсан шүү. Жаахан сонин гар санагдсан шүү

14  |  0
Top