Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөх тамирчид тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

"Белград-2023" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох тамирчдын сорил барилдаан өчигдөр (2023.07.30) "Бөхийн өргөө"-нд боллоо.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд явуулах Гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдааныг тодорхой шалтгааны улмаас ДАШТ-ий цугларалт дээр зохион байгуулахаар болсон аж. 

Бусад жинд дараах бөхчүүд ДАШТ-д өрсөлдөхөөр шалгарлаа. 2023 оны бөхийн чөлөөт, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. 

Сорил тэмцээнээс ДАШТ-д оролцохоор шалгарсан бөхчүүдийг танилцуулъя. 

Эрэгтэй
 

  • 57 кг: Занданбудын Занабазар - 2 дахь удаагаа
  • 61 кг: Нармандахын Наранхүү - 2 дахь удаагаа
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга - 4 дэх удаагаа
  • 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн - 2 дахь удаа
  • 74 кг: Олонбаярын Сүлдхүү - 2 дахь удаагаа
  • 79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - 2 дахь удаагаа
  • 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ - 3 дахь удаагаа
  • 92 кг: Ганбаатарын Ганхуяг - 3 дахь удаагаа
  • 97 кг: Балтмөнхийн Бадамдорж - анх удаагаа
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - 3 дахь удаагаа


Эмэгтэй
 

  • 50 кг: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаагаа
  • 55 кг: Чинболдын Отгонтуяа - анх удаагаа
  • 57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаагаа
  • 59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаагаа
  • 62 кг: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаагаа
  • 65 кг: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаагаа
  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаагаа
  • 72 кг: Энх-Амарын Даваанасан- 3 дахь удаагаа
  • 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаагаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.164) 2023 оны 07 сарын 31

Манай чөлөөтийн тамирчид сайн шүү ялангуяа эмэгтэй баг бол нүүр тахална даа харин жү догийнхон доошоо навсайтлаа унаж байна даа чөлөөтийнхөн хэдэн хэрэггүй дарга нараа л соличих хэрэгтэй

0  |  0
Эгэл(192.82.88.22) 2023 оны 07 сарын 31

Шувтаргын барилдаануудыг харж байхад манай эмэгтэйчүүд хөлөө хамгаалж чадахгүй байна,үүн дээр нь дасгалжуулагч нар тамирчиддаа чадвар суулгах тал дээр их ажилламаар юм .Бүгдэд нь АМЖИЛТ!

2  |  0
Зочин(64.119.20.164) 2023 оны 07 сарын 31

Сорилго хийдэг нь зөв, гэхдээ эцсийн үр дүнд ямар ч нөлөөгүй, чөлөөтийнхний дотоод \nуур амьсгал, дасгалжуулагчдын ур чадвар, тамирчдын хариуцлага, сахилга бат маш муу учир хэчнээн зөв хүнээ олсон ч амжилт олох магадлал маш бага, шал арчдагаараа арчаад л өнгөрнө

0  |  0
Top