Аймгийн начин М.Балжиннямын БАРИЛДАХ ЭРХИЙГ 3 жилээр хаслаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын ёс зүйн асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ.

ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долоодугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:
 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:
 

  • 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
     
  • 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
     
  • 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
     

2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Женко(45.117.35.10) 2023 оны 08 сарын 01

Соёлын сайд асан Чулуун чинь Х.Баттулгын хүн учир дахин бүү оролд

0  |  0
эхх орон(66.181.166.134) 2023 оны 08 сарын 01

улсын заан Батмөнхийн эрхийг хасаач ээ? маш зохисгүй үйлдлүүд хийсэн шүү

0  |  0
059(64.119.29.144) 2023 оны 07 сарын 31

Aimaar sanagdsan..bichlegiig dakhin dakhin uzsen...khogiin zantai iim yumnuudaar Mongol bukh dutakhgui shuu...Aimgiin tsol avmar bolchikhood ingej negnee deerelkhej bhad ulsiin tsol avbal bur galzuurakhnee...chamd naad tsol chini ch akhadna...Ulsiin tsolond chi bol amjikhgui ee....Odoo iim zangaa tumend kharuulsan buurrrr ch amjikhgui...

0  |  0
Juju (59.153.113.130) 2023 оны 07 сарын 31

Boh gej hen yum be.tolgoidoo yu baihgui usan teneg hir holsondoo hutgaldsan eriin hiimor gedgiig gutaasan hogiin baagiinuud bdag shdee.holuur yav tednees

0  |  0
Зочин(64.119.20.164) 2023 оны 07 сарын 31

Угаасаа л бөхчүүд бүгд л нэг иймэрхүү ш дээ, бүгдийнх нь эрхийг хасаа ч, хаана хэзээ ёс зүйтэй бөх гэж байсан юм бэ

0  |  0
Top