Гэрэл зургийг Э.Харцага
БНХАУ-ын Чендү хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.
Жүдо бөхийн 73 кг-ын жинд 21 жүдоч барилдсан бөгөөд энэ жилийн Парисын "Их дуулга"-ын хүрэл медальт О.Уранбаяр хүрлийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог иппон буулгаж, шагналын тавцанд зогслоо.
Оюутны "Универсиад" аадамд 10,000 орчим оюутан тамирчин, албаны хүмүүс оролцож байна. Тамирчид спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Агуу амжилт үзүүлсэн байна ш дээ, юун төлөө бөхийн төр засаг билээ, энэ бөхдөө гавьяатыг нь гялс өгчихгүй юу дээ