Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын их насны хурдан морины уралдааны будлиан өдөр хоног өнгөрөх тусам тайлагдах бус харин ч бүр өөрчлөгдөн, улам будилж эхэллээ.
Их насны морины уралдаанд нийт 148 морь бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 20 морь хасагдаж, эдгээр морьдын дунд байсан 19 дугаартай Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг хашаанаас гаргаж, уралдуулсан хэмээн түрүү морины амжилтад тооцоогүй нь маргааны гол үндэс болсон.
Тэгвэл Хэнтийн наадмын хурдан морины хороо өчигдөр мэдэгдэл гаргахдаа “...бусад морьдын хамт хашсан байсныг аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан хүч түрэн гаргаж уралдуулсн байна...” гэж дурдсан юм.
Гэтэл өнөөх хороо дахин мэдэгдлээ шинэчлэхдээ “...бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна...” болгож өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, эхний мэдэгдлээсээ “Цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан” гэдэг үгийг хасчээ.
Ийнхүү мэдэгдэлд нэг бол цагдаагийн ажилтан гарч ирээд, нэг бол алга болоод байгаа нь нэг бол сэрвээний өндрөөр хасагдсан, хасагдаагүй гэдэгтэй агаар нэгэн асуудал болж, адармаа дээр адармаа нэмж, ард иргэдийн бухимдлыг улам төрүүлж эхэллээ.
Хурдан хээр морины эзэн Б.Отгонсэлэнгэ “Би үнэндээ мориныхоо хийморийг бодоод цоллуулчихъя гэж бодсон. Бай шагналыг би авахгүй ээ. Түүнийг би Хэнтийн эмнэлэгт хандивлачихаад явна” гэж мэдэгдсэн. Хэргийн учир автомашин авахдаа бус харин нэгэнтээ түрүүлсэн морь, морины эзэн, морь унасан хүүгийн урмыг бодъё гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 10 )
Hyrelsyh bankaniig dampuuruulj yaltan bolson hyn busadiig rekiteldeg deeremchin popchin .Hentiihen erunu byged luivarchid uym bna.8 ISHEGNII TULUU HYALAH HYYHEDIIG EEJTEI NI YALALJ BAIDAG BUTSARTAI BURIADUUD ICHEHGYI YAL UGDUG HELJ YARIHAAS DURGYI HYREM LALARUUD BNA DAA.
Ер нь бол морины комиссийн л буруу л даа. Хэмжилтээрээ улсад тэнцээд уралдсан мориыг яахаараа хасдаг юм бэ? Гол нь энэ л байна даа.
Улсад уралдсан морийг хасдаг нь эхнээсээ будилаан тарьсан. Хорихын дарга хурандаа Хатанбаатар нь улсын наадамд хасагдсан уяачын эрлийз морийг өөрийн нэр дээр уралдуулж албан тушаал эрх мэдлээ ашигласан. Хорихын дарга хурандаа Хатанбаатар гуай өарөө морины комисс гэж байгаа …
8 ишиг дээр үхдэг аймаг наадмалж чадах уу
Хэнтий аймгийг татан буулгаад хажуугийн хоёр аймагт нь хуваагаад өгчих хэрэгтэй. Гарсан дарга нар нь их төсөв баталж өгнө, шүүх, прокурор нь будилаантай авах юм нэг ч алга.
Hentiinhen hogin hulgaichuud
хэнтийн нэрийг баллаж байна даа нэг муу маши, хурган дарга хоёроос болж хогийн сав цаашаа
Ичдэггүй юм бх даа
Нүдний булай ямар муухай хүмүүс бэ
Еээ хар нүдний булайнууд