Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Наймдугаар сард болох үндэсний бөхийн томоохон барилдаануудын хуваарийг танилцуулъя. 
 

  • Наймдугаар сарын 1-2-нд Говь-Алтай аймгийн баяр наадам болно. 
     
  • Наймдугаар сарын 5-6-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (Түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
     
  • Наймдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан болно. 
     
  • Наймдугаар сарын 5-нд Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан болно.
     
  • Наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.
     
  • Наймдугаар сарын 13-14-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.
     
  • Наймдугаар сарын 19-нд 11:00 цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд "Нүүдэлчин монгол" фестивалийн хүрээнд зохион байгуулах 64 бөхийн барилдаан болно. Түрүү бөх 3,0 сая төгрөг.
     
  • Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
     
  • Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгийн мөнгөн шагналтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top