Өмнөд Солонгосын JTBC телевизийн "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийн зурагт хуудас олны хүртээл болжээ.
Шинэ төрлийн энтертайнмент нэвтрүүлэг болох "Courier in Mongolia"-г бэлтгэхдээ Монголд ирж зураг авалт авсан бөгөөд наймдугаар сарын 18-ны өдөр үзэгчдийн хүртээл болох аж.
Уг нэвтрүүлэгт оролцогчид Монголын өргөн уудам тал нутагт шуудангийн хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд 2000 км замыг хэрхэн туулсан тухай гарна.
"Чухамдаа энэ нэвтрүүлгээс Швейцарийн Альпийн нуруу, Египетийн элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн эрэг, Аляска, Шинэ Зеланд, АНУ-ын баруун хэсэг, Хавайн арлыг санагдуулам өнгийг зөвхөн Монголын тал нутаг харуулна" хэмээн нэвтрүүлгийн танилцуулгад онцолжээ.
Алдартнууд шууданчийн үүрэг гүйцэтгэсэн шоу нэвтрүүлэгт дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нар оролцсон юм.
Уг шоу төслийг продюсер Ким Мин Сог, Пак Гын Хён нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэд өмнө нь tvN-ийн 'You Quiz on the Block' болон JTBC-ийн 'Handless Day" зэрэг кинонуудыг хамтран найруулж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Иргэншсэн, хотожсон нийгмийн стрессээс хүн төрөлхтөн залхаж байгаа энэ үед Монголын нүүдэлчдийн ориг амьдрал, цэлгэр уудам тал нутаг, цэлмэг тэнгэр , онгон байгаль улам үнэд орох нь гарцаагүй. Харин бид жуулчдын тав тухтай аялах орчин нөхцлийг нь хот хөдөөгүй, өндөр түвшинд бүрдүүлж өгөх шаарлагатай. Жуулчдын гомдол, шүүмжлэлийг ололт амжилт болгон хувиргах нь манайхнаас хамаарна.