Хяргас нуурын эрэгт 11 жил ажиглалт хийж буй УС СУДЛАЛЫН ХАРУУЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Увс аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хяргас нуурын Ус судлалын харуулын ажиглагч Ю.Бат-Өлзий нутагтаа 31 жил амьдарч байна.

Тэрээр Хяргас нуурын ус, цаг уурын орчны горимын ажиглалт, судалгаа хийдэг тасралтгүй бөгөөд хариуцлагатай ажил эрхэлдэг. 

Байгаль хамгаалах үйлсэд үнэнчээр зүтгэж байгаа түүнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулан, шинэ байр барих 10 сая төгрөг, ажиглалт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх "Яамаха" брэндийн мотоцикл өгөхөөр болжээ.

Тус ажиглалтын харуулын цэгийн байр 1976 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа дууссан байжээ. 

Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Зүүнговь суманд Ус, цаг уур орчны шинжилгээний харуулыг өртөө болгон өргөжүүлэх шаардлагатай тул уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Увс аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн дэмжлэг хүсэж, БОАЖ-ын сайдад уламжилжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top