Супер цомын эзнээр "ДЭРЭН" клуб тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02

Монголын хөлбөмбөгийн талбайн 2023-2024 оны улирлын нээлт болгож өнгөрсөн улирлын Моби дээд лиг, Холбооны цомын аварга "Улаанбаатар" болон "Моби дээд лиг"-ийн дэд аварга болох "Дэрэн" клубүүд "Супер цом"-ын төлөө тоглолоо.

Тус тоглолтод "Улаанбаатар" клубийн солилцооны цонхоор ирсэн тоглогчид тоглосон бол "Дэрэн" клуб энэ улирал өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээрээ хүч үзэх нь харагдлаа.

Хоёр багийн тоглолт үндсэндээ хоёр үеийн турш өндөр хэмнэлтэй өрнөж, тэр дундаа "Дэрэн" клубийн залуус бэлтгэлжилт өндөр байгаагаа харуулан, "Дэрэн" клубээс О.Мөнх-Оргил, Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст гоолдож, "Улаанбаатар" клубээс Саша Теофанов гоолдож 2:1-ийн харьцаатай "Дэрэн" клуб өрсөлдөгчөө буулган авч, хоёр дахь удаагаа МХБХ-ны "Супер цом"-ын эзэд боллоо.

Супер цомын эзэд болох "Дэрэн" клубт шилжин явах цомыг МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд гардуулан өгсөн юм.

Наймдугаар сарын 5-наас эхлэх МХБХ-ны 2023-2024 оны улирлын Үндэсний дээд лигийн тоглолтуудад нь амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top