Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа есөн төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, найман төрлийн цэцгийн үр тарьж, сумандаа сайн жишиг тогтоожээ.
Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын иргэд өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл авч, хашаандаа мод тарьж эхэлсэн байна.
Хөхморьт сум руу элсний нүүдэл орж, бэлчээрийн доройтолд өртөх эрсдэлтэй байгаа. Иймд Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар 103 га газрыг механик аргаар хаших арга хэмжээ авснаар элсний нүүдлийг сааруулж, бодит үр дүн өгч эхэлжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 1 )
nogoo xun shagnax geed baidag xumuus ene xuniig shagnaach