Канадын дуучин Селин Дион 2022 оны сүүлчээр шүтэн бишрэгчдэдээ хандан бичлэг илгээхдээ эдгэршгүй өвчин туссанаа дуулгасан.
“Удаан хугацааны турш бие минь өвдөж буй учир юутай тулгарч, давж гарахыг хичээж буйгаа та бүхэнд хэлж ярихад ч хүнд байлаа...Нэг сая хүнд ганц л тохиолддог маш ховор Stiff Person Syndrome гэх өвчин би тусчээ” хэмээн Селин Дион тэрхүү бичлэгтээ дурдсан юм. Энэ өвчний улмаас хүний бие гэнэт янз бүрээр хөшиж, алхах, ярих чадваргүй болдог ажээ.
Түүнээс хойш 55 настай дуучин эмэгтэйн биеийн байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгөлгүй уржигдрыг хүрлээ. Тэгвэл дуучны эгч Клодетт одоо биеийн байдал нь ямар байгаа талаар ам нээжээ. Түүний өгүүлснээр дуучин гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа бөгөөд эмч үргэлж дэргэд нь байдаг гэнэ. Бие нь эдгэрч байна гэж хэлэх боломжгүй. Урьдын адил биеийн байдал муу, ямар ч эм, тариа тус болохгүй байгаа ажээ. Гэхдээ дуучин өвчний өмнө бууж өгөлгүй, тэмцсээр байгаа юм байна.
“Бид энэ өвчнийг эдгээх эмийг олж чадахгүй байна. Гэвч найдлага тасраагүй. Үнэнээ хэлэхэд, түүнд одоо амралт хамгийн их хэрэгтэй гэж бодно. Үргэлж аливаа юмны оргилд гарч, хүн бүхэнд таатай сайхан байлгахыг хичээсээр Селин өөрийгөө зовоочихдог юм. Тиймээс одоо биеэ амраах ёстой болов уу гэж бодож байна” хэмээн Клодетт өгүүлжээ. Гэр бүлийнхэн нь дуучныг эдгээж чадах эмийг эрдэмтэд бүтээнэ гэж найдсаар байгаа ажээ. Харин Селин эдгэрчихээд эргээд тайзан дээрээ гарна гэж найдаж байгаа гэнэ.
“Тайзан дээр гарах хүсэл бол Селиний цусанд шингэсэн зүйл. Амьдралын ямар ч тохиолдолд үргэлж төгс төгөлдөр, сахилга бат сайтай байсаар ирсэн, түүндээ дасчихсан хүн” хэмээн Клодетт нэмж өгүүлжээ. Одоогоор дуучны хүсэл эрмэлзлэлээр болно гэхэд хэцүү байгаа аж. Ийм өвчтэй хүн жирийн алхаж чадахгүй, машин жолоодох боломжгүй, мөн дуулж чадахгүй. Гэлээ ч олон сая шүтэн бишрэгч нь Селин Дионыг эдгэрээд эргээд тайзнаа гарна гэж найдан хүлээсээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 10 )
mongol emegteichuud delhiin hamgiin tsarai muutai gej helj bsan gj unshij bsiin bn unen hudlaag medehgui neg deehen uyiin niitlel ternees hoish durgui bolj bilee uvchin gj hetsuu yumdaa
Монголд ирээд айраг уу. Гүйцээ
Ер нь олны өмнө байдаг хүн их болгоомжтой бж өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй юм шигээ. Хүний нүлний хор гэж бдаг даа
Онгон байгаль сайн байж болох юм, агуу шүү дээ
одоо ч найдваргүй болждээ хөөрхий сайн дуучин юмсан харамсалтай байна
одоо ч найдваргүй болждээ хөөрхий сайн дуучин юмсан харамсалтай байна
одоо ч найдваргүй болждээ хөөрхий сайн дуучин юмсан харамсалтай байна
одоо ч найдваргүй болждээ хөөрхий сайн дуучин юмсан харамсалтай байна
Монголын хөдөө талд ирээд 7 хоног болоод амар амгаланг мэдрүүлээд үзвэл сайхан болох байх аа
Монголын бөөд ханд гэж зөвлөе.