Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас "Нүүрсний" гэх тодотголтой 11 хүнд холбогдох 142 хавтас эрүүгийн хэргийг хүлээн авлаа гэж мэдэгдлээ.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 14 цаг 50 минутад хүлээн авчээ.
Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж байна гэх буруу ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул цаашид эх сурвалжаас мэдээллийг авахыг хүсье гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )