Авсан медаль, хүрсэн амжилтаараа бүх цаг үеийн шилдэг гимнастикч хэмээх алдрыг хүртсэн АНУ-ын 26 настай тамирчин бүсгүй Симона Байлз өнөөдөр Иллинойс мужийн Хоффман-Эстейтст болох US Classic тэмцээнд оролцох гэж байна.
Олимпын 7, Дэлхийн аваргын 25 медальт Байлз энэ тэмцээнд оролцох сургаар дэлхийн спортын ертөнц анхаарлаа хандуулж эхэллээ. 2021 онд Токиод болсон олимпын наадмын үеэр сэтгэлзүйн хямралд орж, орон зайн мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрсэн тул түүнээс хойш томоохон тэмцээнд оролцолгүй 732 хоногийг үдсэн юм.
Энэ хугацаанд Байлз америк хөлбөмбөгийн “Грин Бэй Пэкерз” багийн хамгаалагч Жонатан Оуэнсийн эхнэр болоод амжсан.
Байлз сүүлийн сар гаруйн хугацаанд Техаст АНУ-ын гимнастикийн шигшээ багийн бэлтгэлдээ нэгдэж, олон төрөлтөд бусдаасаа 3.5 оноогоор тасарч илт илүү байлаа гэж хэвлэлүүд мэдэгдсэн юм.
Одоогоор ирэх есдүгээр сарын сүүлчээр Бельгийн Антверпенд болох ДАШТ-д оролцох эсэх болон 2024 оны олимпын наадамд оролцохыг хүсч буй эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
olon udaa dopingiin shalgaltand unaj baisan har ch dee. barag er hvn boltoloo doping shahuulsan hvvhen dee. dandaa hachin yum hiideg hvvhen dee. ypond uilaad l soliorood doping hetereed balarsan daa.
boon x