Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т МУ-ын ЗТХ-ийн сайдын хувиар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.
Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэж байна.
Тухайлбал,
1-рт Нислэгийн тийз 2 дахин хямдарна.
2-рт АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна.
3-рт Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ.
4-рт Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино.
5-рт Жилд дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ.
6-рт АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана.
7-рт Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
8-рт Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө.
9-рт Гуравдагч хөршийн бодлого улам батажна
МОНГОЛ АНУ-ЫН ШУУД НИСЛЭГ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БАГТАН ЭХЭЛНЭ.
Сэтгэгдэл ( 1 )
За үүнийг чинь нэг их баярлаад байх юмгүй.