BLACKPINK-ийнхэн 7 жилийн ойн мэндчилгээндээ юу өгүүлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 08

2016 оны наймдугаар сарын 8-нд Өмнөд Солонгосын YG Entertainment охидын BLACKPINK хамтлагийг Жисү, Женни, Розэ, Лисагийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тухайн жилдээ  Square One цомгоо гаргаж байлаа.

Тэгвэл тус хамтлагийн гишүүд долоон жилийн ойдоо зориулан зургуудаа дэлгэж, талархлын үгсээ сошиалд бичсэн байна.

“BLACKPINK-ийн гурван гайхалтай охиндоо долоон жилийн ойн мэнд дэвшүүлье! 7 бол миний дуртай тоонуудын нэг. Энэ жил та нар минь аз жаргалтай байна гэж найдъя. Охидоо та нартаа хайртай шүү, BLINK-тээ маш их хайртай” хэмээн Лиса бичжээ.

Тэгвэл Жисү “BLINK ба BLACKPINK-дээ долоон жилийн ойн мэнд ээ! BLACKPINK үргэлж танай дүүрэгт. Та нартаа  хайртай” гэсэн байна.  

“Амьдралыг минь адисласан BLACKPINK-дээ баярлалаа. Дуулж эхэлж байхдаа мөрөөдөж ч чадаагүй гайхамшгийг би мэдэрч яваа. Баярлалаа, баярлалаа, мянгантаа баярлалаа. BLACKPINK, BLINK, YG entertainment болон долоон жилийн турш бидэнд итгэсэн бүх хүмүүст баярлалаа. Сэтгэл минь дүүрэн байна. Энэ долоон жилийн замд хамтдаа байсан хүн бүрт тусгайлан талархмаар байвч тийм боломж олдохгүй байна. BLACKPINK өнөөдөр 7 нас хүрлээ. Та нараараа бахархаж байна. Ямар гайхамшигтай түүхийг бид бүтээгээ вэ! Хийсэн бүхнээрээ бахархаж, хөгжилдсөн жилүүд байлаа. Эхнээсээ л итгэсэн BLINK-үүддээ баярлалаа” гэж Розэ өгүүлжээ.

Харин Женни “BLACKPINK 7 жилийн ойн мэнд! Та нартаа хайртай. Хайртай шүү, BLACKPINK. BLINK-дээ хайртай” гэжээ.

Мөн чаатанд BLACKPINK-ээс “Бид энэ долоон жил маш их хичээн хөдөлмөрлөлөө. Цаашид ч үргэлжлүүлэх болно. Сайн ажиллаж, аз жаргалтай байцгаая” хэмээн бичсэн байна.

BLACKPINK Дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа. Зөвхөн Ханойд хоёр өдөр хийсэн тоглолтыг нь л гэхэд 150 мянган гаруй шүтэн бишрэгч  нь үзэж, 26.5 сая ам.долларын орлого олсон гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.121.89) 2023 оны 08 сарын 13

Лизадаа амжилт хүсье, чи хамгийн гайхалтай нь шүү

3  |  1
Hun(66.181.160.81) 2023 оны 08 сарын 11

Blackpinkyyg tarj bga gheer gunigte bnshu

7  |  0
DR. UROLOGIST(129.205.113.162) 2023 оны 08 сарын 12

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1  |  15
Хонгорзул (192.82.75.63) 2023 оны 08 сарын 12

Blackpink минь гэрээ нь дууссан ч гэсэн blink uud нь үргэлж байгаа шүү хайртай шүү Хонгорзулаас

22  |  3
Ариунзаяа (202.126.88.199) 2023 оны 08 сарын 12

Blackpink дээ хайртай шүү Blink бидэндээ маш олон дуу бүжиг зааж сургасанд баярладаг шүү 7нас хүрсэнд нь баяр хүргэе\n

24  |  3
Top