Хөлбөмбөгийн фанатуудын мөргөлдөөний улмаас 29 настай залуу амиа алдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 09

Европын Аваргуудын лигийн сонгон шалгаруулах гуравдугаар шатанд Грекийн АЕК талбайдаа Хорватын “Динамо Загреб”-тай тоглохоор сугалаа таарсан.

Гэвч өчигдөр болох ёстой байсан энэхүү тоглолтын өмнө хоёр багийн 150-200 орчим фанат Афин хотноо мөргөлдсөнөөс болж, 29 настай грек залуу хутгалуулан амиа алдсан эмгэнэлтэй явдал гарлаа. Үүнээс шалтгаалан тус тоглолтыг хойшлуулсан юм.

Цагдаа нар Хорватын багийн фанатуудыг нууц камераар ажиглаж байсан ч автобуснаас буусных нь дараа хөдөлгөөнийг нь хянаж чадахаа больсон гэнэ. Фанатууд “ORAR Арена”-гийн ойролцоо Грекийн фанатуудтай тааралдаж, зодолджээ. Амь үрэгдсэн грек залуугаас гадна 4 грек, 4 хорват фанат бэртсэн бол цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэсэн 96 фанатыг баривчилсан байна.

АЕК клубын зүгээс энэхүү явдлын гол буруутнаар “Динамо Загреб” клуб болон Грекийн цагдаагийн газрыг цохон нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top