Японы бага сургуулийн багш эмэгтэй сурагчдадаа хар тамхи хийдэг кокины навчийг үзүүлсэн учир ажлаасаа халагджээ. Хичээлээ ойлгуулах, үзүүлэн таниулах үүднээс 54 настай багш эмэгтэй кокины навч болон дүрдэг цайг харьцуулан сурагчдадаа харуулж, тайлбарласан гэнэ.
Аичи мужийн бага сургуулийн энэ багш эмэгтэй таван жилийн өмнө Колумб улсад очихдоо кокины навчийг авчирсан нь тогтоогджээ. Тэрбээр хичээл дээрээ энэ навчаар хар тамхи хийдэг гэж сурагчдадаа хэлсэн аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард заасан хичээлийнхээ үеэр ингэж ярьсныг сурагчдын эцэг эх нар мэдэж, сургуулийн захиргаанд гомдол гаргасан байна. Сургуулийн захиргаа болсон явдлыг Цагдаагийн газарт мэдэгдсэнээр багш эмэгтэйг хар тамхины хууль зөрчсөн хэрэгт буруутган шалгаж, шүүхээр оруулжээ. Шүүх түүнд тэнсэн харгалзах ял оноосон байна. Багш эмэгтэй шүүх танхимд хэлсэн үгэндээ буруу зүйлээр жишээ авснаа хүлээн зөвшөөрсөн ч сурагчдынхаа мэдлэгийн хүрээг тэлэх гэсэн гол зорилготой гэж мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
xuulytai ezentei yls saixan yumaa manaid bol yu ch bolno
Сурталчилгаа юм уу
Tegeed yagaad uzuuleed bna