"Монголын нэрийн өмнөөс уралдсан анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. Таллинны айронмэнд 9 цаг 40 минут 04 секундийн амжилтаар 638 тамирнаас 15 дугаарт оров" хэмээсэн мессежийг Монголын холбоо хүлээн авчээ.
Монголын триатлоны холбоотой байнгын холбоотой байдаг, Монголд ирж триатлоны тэмцээнд оролцох өнийн хүсэлтэй Пекка Рууска ийнхүү бичсэн байна.
Тэрээр Tallinn Ironman-ы эхний 3,8 км-ыг 1 цаг 15 минут 06 секундэд сэлж, улмаар 180,2 км замыг 4 цаг 51 минут 17 секундэд дугуйгаар жийж, төгсгөлд нь марафоны 42,2 км-ыг 3 цаг 27 минут 42 секундэд гүйж туулжээ.
Олон зууны тэртээ Финландад ирж суурьшсан Монголчуудын удам гэдгээрээ Пекка үргэлж бахархдаг. Зургаан жилийн өмнөөс триатлоноор хичээллэж эхлэх тэр цаг үедээ өөрийн угсаа гарлыг Монгол хэмээн мэдэж, уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын хүнд бэрх мөчийг Монголын төлөө хэмээн давсаар явдгаа нуугаагүй юм.
Эх сурвалж: Монголын триатлоны холбоо
Сэтгэгдэл ( 1 )
Triatlon d oroltsoj jinhene tevcheer huchee sorih ymsan.