Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны долоодугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 303 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 104 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогоор ажиллагаанд 199 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 18 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.
Сэтгэгдэл ( 2 )
зунгааралдаж жонхуурч байцгаанадаа хөөрхий. нэг л саяны үер шиг юм болнодоо. тэр цагт ........
Энэ цүнхчид нэг газраас хөөгдчихөөд удахч үгүй нөгөө газар нь очиж шингээд, дарга даамал болоод байдаг нь сонин, эдний ашиг сонирхлын мэдүүлэг яаж үнэн байх вэ дээ, шалгаж байгаа улс нь ч ялгаагүй шалгасан болоод л, нүдээ аниад өнгөрөөдөг биз