Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн гол замуудад хийгдэж буй зам засварын ажилтай танилцлаа.
Ээлжит засварын ажилд Slurry seal технологи ашиглаж буйгаараа онцлог бөгөөд хурдан чанартай хийхийг ЗТХТ болон Ховд АЗЗА компанийн удирдлагуудад даалгалаа.
Мөн Чандмань суиын 56.9 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь үзэж үүрэг чиглэл өгчээ.
Нийт 41.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажил 35%-тай явагдаж буй бөгөөд энэ онд нийт ажлын 65% нь хийгдэнэ.
180 хүн, 62 техник талбай дээр ажиллаж байгаа талаар Хотгор зам ХХК-ийнхан танилцуулж байв.
Давуулах далан, гүүрийн ажил давхар хийгдэх ба одоогоор 5.1 км замд хатуу хучилт хийгдээд байна.
Энэ зам ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд чанартай хийгдэж, бүрэн дууссан байх ёстой гэдэг үүргийг салбарын сайд өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )