“Нүүдэлчин монгол” фестивальд зориулсан барилдаан болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 14

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин монгол-2023” фестиваль наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг Налайхын голд болно.

Тус фестивальд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 20-нд 12:00 цагаас эхэлнэ.

Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 11:00 цагаас бүртгэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.130) 2023 оны 08 сарын 15

Өөр арга хэмжээнүүдээ бич.хэдэн гэр хэсэж юм үзэх юм уу? Хаана болох, юу хийх нь тодорхойгүй бна.... Бөхгүй ямар наадам байх вэ зөв.

0  |  0
Зочин(202.126.90.26) 2023 оны 08 сарын 15

Ямар нэг арга хэмжээ болвол заавал бөх барилдах ёстой байдаг юм уу

0  |  0
Top