Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ
Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нийслэлийн удирдлагуудын Шуурхай зөвлөгөөнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зүүн Азийн есөн үндэсний олимпын хороо байдгаас долоо нь наадамд оролцоно. Тодруулбал, 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн оролцохоор байна.
Наадмын бэлтгэл ажлыг хангасан бөгөөд маргааш боксын тэмцээнээр эхэлнэ. Мөн сайн дурын 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 16-нд 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 0 )