ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхонд ХИЛИЙН ХЯЗГААРЛАЛТ тогтоолоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 16

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонтой холбоотой мэдээллийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас өглөө.

Мэдээлэлд,

"Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан О.Орхонд урьд авсан 1.000.000.000 (Нэг тэрбум) төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор” түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэсэн байна.

Дашрамд сануулахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан, “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг  энэ  оны хоёрдугаар сарын 9-нд Сингапур руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй байгаа юм.

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс "Үйлчлүүлэгч нь эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгнө үү" гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч,  Сингапур руу 14 хоног явах бололцоо олгосон. Гэвч тэрбээр хугацаандаа буцаж ирээгүй, дөрвөн сар өнгөрсөн гэх мэдээллийг Ү.Амарбат зөвлөх өнгөрсөн зургаадугаар сард өгч байв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(66.181.160.33) 2023 оны 08 сарын 22

Зүгээр ажиллаж бгаа банкаар яагаад оролдоод унаваа

1  |  0
хүн(66.181.161.163) 2023 оны 08 сарын 17

Итгэж болох хүн ер нь байна уу энд чинь

0  |  0
Zochin(86.111.138.1) 2023 оны 08 сарын 17

Naad morî chin hulgain zamaar irsen Mori gedeg shig hulgai ain

1  |  1
zochin(49.97.20.237) 2023 оны 08 сарын 17

ene dolirtoi suusan avgai hunden bich hulgai hiij Olson mungundun suusan baihdaa uruvdultei Mongol avgai ene orhonii ur zulbags.n ireedui mun haranhuu ya Mongol uls ene nuhriig zugeer unruuhgui baih hiisen laigaa daaj amdraldaa nugeltei uls.n lai duusahgui yum a

2  |  1
Ga(103.57.92.189) 2023 оны 08 сарын 17

одоо л зөв ажилаа хийж байна хогын гар ш тээ ард түмний мөнгөөр баяжсан хогын гар

2  |  1
зочин(122.201.22.226) 2023 оны 08 сарын 17

зүгээр байгаа банкаар оролдож эхлээп яа нь бэ

0  |  1
АН(103.26.194.251) 2023 оны 08 сарын 17

АН-ынхан эдийн засгийн форум гэж хийж гол зорилтоо тодорхойлохдоо;\nХамгийн гол нь Хүүк,Оюулзгана нарт хураалгасан үйлдвэрүүд, 1000 гаруй лицензүүдээ буцааж авах гэж тодорхойлжээ

1  |  3
Орхон жангаа ид! (64.119.16.152) 2023 оны 08 сарын 22

Монголын баялгийг олон жил тонон дээрэмдсэн бүлэглэлийн тэжээвэр гөлөг Орхон насаараа шоронд суух ялтай!!! Монголчуудын дэндүү поромжилж дээрэлхсэн шүү энэ Золбин

6  |  1
Top