Инфантино цагдаагийн тусгай хамгаалалт хүссэн ч Шинэ Зеланд татгалзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 17

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах  9 дэх удаагийн тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд хамтран зохион байгуулж байгаа. Тэмцээн өндөрлөхөд ердөө хоёр л тоглолт үлдээд байгаа нь гуравдугаар байрны төлөөх мөн аваргын төлөөх юм.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино тэмцээний үеэр Шинэ Зеландын төр засгаас цагдаагийн тусгай хамгаалалт гаргаж өгөхийг хүсчээ. Энэ нь хотын түгжрэлд саатахгүй байх хүсэлтэй нь холбоотой байсан бололтой. Гэвч Шинэ Зеландын талаас “Журамд харш учир боломжгүй” гэсэн хариулт өгч, татгалзсан байна.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл хийхдээ “Шинэ Зеландын цагдаа нарыг дагалдуулан явуулах хүсэлт тавьсан ч журамд харш учир татгалзсан” гэжээ. Шинэ Зеландад бусад орны төрийн тэргүүнүүдийг айлчлахад мотоциклтой хамгаалалт гаргаж өгдөг. Харин ОУХХ-нд бол тийм боломжгүй гэжээ.

Жанни Инфантино тэмцээний үеэр Далайн бусад орнууд болох Шинэ Каледон, Таити, Папуа Шинэ Гвиней, Вануату, Соломоны арлууд, Америкийн Самоа, Фижи, Тонга, Самоа, Күкийн арлууд зэрэг улсуудаар хувийн онгоцоор айлчлаад зав муутай байсан учраас ДАШТ-ий цөөхөн тоглолтыг үзсэн гэж шүүмжлүүлэх хандлагатай байгаа.

Шинэ Зеландын шигшээ багийн ахлагч Али Райли болсон явдалтай холбон хошин яриа дэлгэхдээ багийнхан нь замын түгжрэлд ороод тоглолт эхлэхээс ердөө 13 минутын өмнө стадионд очсон тухайгаа дурджээ. “Үнэндээ бид их хоцорч очсоныг хүмүүс мэдээгүй байх. Түгжрэл аймаар байсан. Цагдаа нар дагалдан яваагүй болохоор тэр байх л даа. Гэхдээ нэг удаа дуут дохио дуугарахаар нь баярлатал эргүүлийн машин өөр тийшээ давхиж явсан” хэмээн Райли хошигносон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2023 оны 08 сарын 21

ЯМАР АЙМААР ОРЧУУЛГА ВЭ? Я.БОЛОР ГЭЖ ХҮН МЭДЭЭ ОРЧУУЛАХ ГЭЖ БААХАН ТОГЛОСОН. ОДОО Э.МӨНХЖИН ГЭЖ БАС НЭГ НӨХӨР ГАРААД ИРЛЭЭ. МОНГОЛ ООРОО БИЧИЖ ЧАДАХГҮЙ, ҮНДСЭН МЭРГЭЛЖЛИЙНХЭЭ ТАЛААР ЯМАР Ч ОЙЛГОЛТГҮЙ ХҮМҮҮС СЭТГҮҮЛЧ ГЭСЭН НЭРИЙГ БАРЬЖ ХОГ ШОРОО БОЛГОХ ЮМ. СЭТГҮҮЛЧДИЙНХЭЭ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, МОНГОЛ ХЭЛ ИЙГ ДЭЭШЛҮҮЛЭЭЧЭЭ.

0  |  0
Top