МХБХ-ны удирдлагууд Шигшээ багтаа амжилт хүслээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 17

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд Монголын 18 насны шигшээ баг оролцох билээ.

МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч И.Сарангэрэл, Зөвлөлийн гишүүн Ч.Мөнхзул, ЕНБДарга Т.Дагвадорж, Техникийн захирал Б.Буман-Учрал болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар хүлээн авч уулзаж амжилт хүслээ.

Тус шигшээ багуудын ахлагч Т.Содбилгүүн, М.Хүслэн нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.

Мөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудад тоглож буй Дорнод аймгаас гаралтай ихэр хөлбөмбөгчид болох Ганхуягийн Оюунбадрах, Отгонжаргал нар оролцож байгаа нь Монголын Хөлбөмбөгийн түүхэнд анхны тохиолдолд болж байгаа юм.

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top