Монголын багийн анхны алтан медальтан "Степп Арена" ордноос өчигдөр тодорсон билээ.
Жүдогийн тэмцээний охидын 44 кг-ийн жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал энэхүү бахархам амжилтын эзэн болсон.
"УЛААНБААТАР-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд барилдсан манай тамирчин Т.ОТГОНЖАРГАЛ аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Тайванийн тамирчин Ву Хуангтай барилдаж үндсэн цагт хоёр бөх оноо авч чадалгүй нэмэлт цагт барилдааны хувь заяа шийдэгдсэн.
Хариуцлагатай мөчид манай тамирчин Т.ОТГОНЖАРГАЛ идэвхтэй барилдаан үзүүлж, өрсөлдөгчөө торгуулиар ялж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын аварга болсон юм.
Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн уугуул, цаатан айлын эрэмгий охин гэнэ. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмын жүдо бөхийн төрөлд 7 ҮОХ-ны 56 тамирчин өрсөлдөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ угсаатны цөөнхүүдийг яая даа байз. Ихэнх нь цагаач, дүрвэгчид. Арай гэж хоолонд хүрэхээрээ улс дотор улс байгуулах гээд үзчих юм.
Цаатан дархад хоёр өөр шүүдээ хө.