Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан, “сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэг энэ оны хоёрдугаар сарын 9-нд Сингапур руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад ирээгүй байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2023.08.18/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэсэн байна.
Дашрамд сануулахад, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд хилийн хязгаарлалт тогтоох шийдвэрийг энэ сарын 16-нд шүүхээс гаргасан юм.
Сэтгэгдэл ( 15 )
Ажил хийсэн дүр эсгээд л. Жүжиг тоглож байгааг чинь бүгд мэднэ. Хэзээ нэг өдөр хуйвалдагсад баригдана даа баригдана.
Buddhism geech chin iim l saihan hunleg enerengui tarhitai bolgoj bgm blgui kkk
Энэ шийдвэрийг гаргаж байгаа шүүгч сайхан ч шаах юм даа монголын шүүх ч худалч хулгайчаар дүүрсэн шүү дээ
Энэ шийдвэрийг гаргаж байгаа ШҮҮГЧ та эрүүл үү.
Би ойлгохгүй байгаа
АН-ын оцгоногчдын Шүүх байхад асуудал шийдэгдэхгүй ээ
шүүхийнхэн дуусдаггүй ээлжит үлгэрээ ярж эхэллээ.............
Ээ дээ энэ шүүх прокурор гэж. Ийм байснаас бүр байхгүй байсан нь дээр. Ямар хүмүүс тэнд ажиллад байнаа.
Орхон, сахал Эрдэнэбилэг гээд ХХБ-ны эзэд гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр нотлогдож, шоронд суух ял авсан тул Худалдаа Хөгжлийн Банкийг бас битүүмжлэх ёстой. Яaгаад гэвэл тэд гадаадад орогнож, амьдрах санхүүгийн эх үүсвэр нь уг банк. Иймээс ХХБ-ыг хааж, битүүмжлээд бүх гүйлгээг нь зогсоох ёстой. Харин иргэд хадгаламжаа татан авч болно.
Энэ Эрдэнэбилэг өөрөө ийм шийдвэр гаргуулаад үүнийгээ ашиглан барууны орнуудад амь хорогдох зорилго тавьж дээ янз нь. Мөн ч зальжин нохой шүү ккк.
Дансыг нь царцаагаач ах дүү янаг амраг эхнэр хүүхэд найз нөхөд бөгс долоогч нарынх нь.
bid arail zuulun setgeltei ardtumen yum a busd orond bol ene banhariin udam sudar ur huuhed bugdiig medeend thathaj ene hiisen hergiig n udam urd hurtel jigchuuldeg btal getel mongol uls.n Нийслэлийн прокурор yaj ajil aad bna be Нийслэлийн прокурор ajil chid mungund bie unleed yavaa yum bich ene banhar uvgun.s hahuul avchaad ardtumen bid niig tavlaad bna u bid zugeer harj suuh thag bich shu Нийслэлийн прокурор ajil chidaa hiij bgaa ajiliimmha ezen bolj chadaj bna u ⁉︎ hariuthlaga gej yum bdag martaj bolohgui ⁉︎
Xexe xen mungu svch gargasan??? Ter shuugch tom xaxuuli avsan bgaa. Naadax chine orj irexgui. Orond xaxuuli avch gargasan shuugchiig xori
Алиа юмаа. Ийм шийдвэрийг сонсоод ороод ирэх үү
Манай шүүх прокурорын хошин шог бүүр хөх инээд хүрээд байх шүү кк