Бадминтон | Финалд Хятадын баг тамирчид шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 19

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Бадминтоны тэмцээн футзалын ордонд 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар үлдсэн дөрвөн төрөл буюу эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хосын төрлийн хагас шигшээ тоглолтууд эхэлж байна. Хосын төрөлд аваргын алтан медалийн төлөө Хятадын хос тамирчид хоорондоо өрсөлдөхөөр шалгарч учраа таараад байна. Эдгээр тамирчид Индонезид болсон Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай шилдэг тамирчид юм.

Бадминтоны тэмцээний финалын шатанд голлон Хятад улсын баг тамирчид шалгараад байна. Маргааш тэмцээний медалийн төлөөх тоглолтууд явагдаж нэгдсэн дүнгээ гаргана.

Энэ удаагийн Залуучуудын наадмын бадминтоны тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулья.

10 тамирчин 4 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

Эрэгтэй тамирчин:

О.Бишрэлт-Эрдэнэ
Ч.Наранбаяр
Ү.Өсөхбаяр
Э.Сүхбат
Э.Бумбаяр
Эмэгтэй тамирчин:
Б.Ариунбуян
Э.Хулан
Ч.Өнө-Энх
Э.Мөнх-Ундрал
Г.Энхжин

Дасгалжуулагч:

Спортын мастер Б.Сайхантуул, Б.Хувьтөгөлдөр, Э.Эрдэнэбаяр, Т.Ууганбаяр нар ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(103.212.116.175) 2023 оны 08 сарын 19

hahaha

0  |  0
Top