Эрэгтэй баг эхний хожлоо авах боломжтой тоглолт

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 21

Өнөөдөр "УЛААНБААТАР -2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд явагдана.

Эхний тоглолт Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн эсрэг Хонконгийн шигшээ баг. Хонконгийн шигшээ баг өчигдөр Хятадын Тайванийн шигшээ багт 23 онооны зөрүүтэй хожигдсон байна.

Харин манай шигшээ багийн хувьд тэмцээний эхний тоглолтдоо Хятадын Тайванийн шигшээ багт эцсийн мөчид хожигдсон билээ. Өнөөдөр Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний хожлоо авах боломжтой тоглолт биднийг хүлээж байна. 

Та бүхэн "UG Arena"-д хүрэлцэн ирж шигшээ багуудаа дэмжихийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top