Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөж буй волейболын эрэгтэй шигшээ баг ээлжит тоглолтоо Хятадын Макаогийн эсрэг хийж, 3:0-ээр хожлоо.
Эхний сетэд манай залуус 18:20 гэсэн харьцаатай хожигдож байсан ч тоог тэнцүүлж, улмаар 25:22-оор ялалт байгуулсан. Удаах үед Монголын баг 25:17-гоор итгэлтэй хожиж, том давуу талтай болсон.
Шийдвэрлэх гуравдугаар үе тэнцүүхэн өрнөж, манай залуус мөн л оноогоор хоцорч явсан ч төгсгөлийг сайн хийснээр 26:24-өөр буулгаж авсан юм.
Монголын баг сүүлийн тоглолтоо маргааш 17:00 цагаас Хятадын Тайванийн эсрэг хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )