ЧӨЛӨӨТ БӨХ: Монголын 4 МЕДАЛЬТАЙ шагнал гардуулах ёслол

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 21

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдрийн медальтнууд тодорлоо.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 48, 55, 65 кг-ын жин, эмэгтэйчүүдийн 43, 49, 57 кг-ын жингийн тамирчид дэвжээнд гарсан. Манай улсаас эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ууганбаярын Буянхишиг, 65 кг-ын жинд Алтангэрэлийн Анх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд Эрдэнэтогтохын Даваадулам, 49 кг-ын жинд Баттогтохын Чулуун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. 

Медальт байранд шалгарсан тамирчдын нэрс:

Эрэгтэй: 

48 кг


1. Ямато Фурусава (Япон)
2.Ууганбаярын Буянхишиг (Монгол)
3.Мин Жае (БНХАУ)

55 кг


1.Арива Ёшида (Япон)
2.Ван Чентао (БНХАУ)
3.Инсон Бак (БНСУ)

65 кг


1. Кейван Гарехдаги (Япон)
2.Алтангэрэлийн Анх-Эрдэнэ (Монгол)
3.Жүён Ким (БНСУ)

Эмэгтэй: 


43 кг

1. Мона Эзака (Япон)
2.Шиулин АН (БНХАУ)
3.Эрдэнэтогтохын Даваадулам (Монгол)

49 кг


1. Ю Жан (БНХАУ)
2.Ринка ОГАВА (Япон)
3.Баттогтохын Чулуун-Эрдэнэ (Монгол)

57 кг


1.Совака Үчида (Япон)
2.Ифан Жу (БНХАУ)
3.Ёолин Мин (БНСУ)

Маргааш эрэгтэйчүүдийн 51, 60, 80 кг, эмэгтэйчүүдийн 46, 53, 65, кг-ын жингийн тамирчид дэвжээнд гарна. Тэмцээн “Степпе Арена”-д 10:30 цагт эхлэх юм.

Наадмын Ерөнхий түнш: Shandong Jinguang
Наадмын Ерөнхий ивээн тэтгэгч: Gantig Villa

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top