“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээн наймдугаар сарын 17-21-нд “Gan Sport Center”-д таван өдрийн турш зохиогдож өндөрлөв.
Тэмцээнд Зүүн Азийн долоон орны 84 тамирчин ширээний теннисийн долоон төрлөөр өрсөлдөж аваргууд тодорлоо. Уг спортын төрлөөр Дэлхийд ноёрхдог БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань зэрэг улсууд залуу үеийн шилдэг тамирчдаа илгээсэн байна. Насны ангилалдаа Дэлхийн чансааны шилдэг аравт багтдаг Вен Руйбо, Ли Даиун, Ёо Ерин тэргүүтэй олон шилдэг тамирчид ирж өрсөлдсөн нь фанатуудын хувьд 2028 оны олимпын наадмыг урьдчилж үзсэн мэт сонирхолтой байсан нь мэдээж.
Тэмцээний дүн
Эмэгтэй багийн төрөл:
1. БНСУ
2. Япон
3. Хятадын Тайвань
Эрэгтэй багийн төрөл:
1. БНХАУ
2. БНСУ
3. Хятадын Тайвань
Эмэгтэй хосын төрөл:
1. Пен Юу-Хан, Пэй Шан-Чан /Хятадын Тайвань/
2. Ван Еидуо, Ван Шианон /БНХАУ/
3. Аоки Сачи, Такэяа Мисузү /Япон/
3. Цукаса Сенри, Ямамүро Саиа /Япон/
Эрэгтэй хосын төрөл:
1. Ким Гаон, Ли Хоюун /БНСУ/
2. Ян Хао-Жен, Ян Чиа-Ан /Хятадын Тайвань/
3. Хуан Южин, Вен Руйбо /БНХАУ/
3. Ёшияама Казуки, Ватанабэ Тамито /Япон/
Холимог хосын төрөл:
1. Хуан Южин, Ван Еидуо /БНХАУ/
2. Вен Руйбо, Ян Юутон /БНХАУ/
3. Ли Донхеок, Ё Ерин /БНСУ/
3. Ли Даиун, Ли Хоеун /БНСУ/
Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
1. Ли Даиун /БНСУ/
2. Ё Ерин /БНСУ/
3. Е Еи-Тиан /Хятадын Тайвань/
3. Аоки Сачи /Япон/
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
1. Хуан Юужен /БНХАУ/
2. Вен Руйбо /БНХАУ/
3. Ян Хао-Жен /Хятадын Тайвань/
3. Ким Гаон /БНСУ/
Сэтгэгдэл ( 0 )