Сүүлийн жилүүдэд наадам бүрийн дараа иймэрхүү зүйл ажиглагддаг боллоо. Үндэсний Их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг тэрнийх нь хариу сар гаруйн дараа ирнэ. Ингээд л нэг дарга нь сууж байгаад битүү хатуугаар “Тэдэн хүнээс” гэдэг зүйл хэлнэ. Цахим сүлжээ, зарим сэтгүүлчдийн хөөж элдэх, хөөргөж гаргаж ирэх хүмүүс нь тэд болно. Энэ нь улмаар зарим нэгэн бөхчүүдийнхээ нэр хүндийг унагах ажил болж хувирдаг нь нууц биш.
Энэ жилийн тухайд ч ингэх бололтой. Гэхдээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн хэлснээр энэ жил хэдүүлээ ганцхан бөхийг хэний хэн бэ гэдгийг олох бололтой. Энэ талаар өчигдөр мэдээлэл хийж, “32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Энэ бөхөд бид мэдэгдэнэ. Тухайн бөх өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана” гэв.
Үүнээс харахад монгол бөхөөс авпаг энэхүү допингийн шинжилгээг үнэн зөв, олон нийтийн хяналттайгаар авдаг болох нь зүйтэй. Эс бөгөөс шинжилгээ нэрийн дор шөвгөрсөн бөхчүүдээ намнадаг байдлаа бүр мөсөн болих хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Наадмын үндэсний бөхийн барилдаан бол спортын тэмцээн биш тэр тусмаа олон улсынх бүр биш. Хэрэв допингийн асуудлыг ярина гэвэл бөх жин, хугацааны заалттай байх ёстой. Ийм байж гэмээнэ спортын төрөл болно. Хэдэн мангар бөхчүүд хоолоо иднэ үү допингоо иднэ үү нэг их асуудал биш. Муу гэдгийг нь мэдсээр байж идсээр байгаад үхвэл хохь нь болно биз. Ер нь хэтийдсэн их бай шагнал хөөргөж хөөрцөглүүлсээр байгаад монгол бөхийн барилдааныг нэр хүндийг бууруулж байна. Монгол хүн хэнтэй ч хэзээ ч хаана ч барилдаж ноцолдоход ямар юмны хорио цээр байхав.
Намнах юу байхав дээ. Байгаа байдал нь л энэ шд. Монголдоо шинжилгээ хийвэл алиагаа алдсан юм болийшд манай нутгийн бөх гээд. Допинг хэрэглэхгүй бж болдоггүй юмуу
энэ их бай шагнал допинг хэрэглэх шалтгаан болж байна яаж ийгээд цол авна шагналын хур цутгана үүнийгээ болиод бай шагналаа хир хэмжээтэй боговол хэн ч эрүүл мэндэдээ эрсдэл учируулж допинг хэргэлэхгүй үүний оронд шинэ бүтээл хийж нэвтэрүүлсэн инжинерүүдээ ингэж байлж шагнаж байвал улсдаа хөгжил нэмнэ морь бөх 2 ын бай шагнал хэмжээ хязгаартай байсан нь дээрээ
Mori buh 2 n hemjeegui ih bai shagnaliig zogsooh tsag bolson bhaa hulgaich uls turchid uls tur duu ashiglaad hun bish bolgood baigaashdee dopingiin shinjlegeegee huvi buhiig bailgaj baigaad olon yumnii nuden deer kameriin dor avaal shuud hariug ni gargaj baij yagaad bolohgui gej
Naaduuliin chini hahuuli bosgoh arga oyunbold bol yag iim yumand Orson hadaa avargaar togloj baisan neg uvgun avarga biidee trnii arga barilga gar hul bgaa yum bish bizdee neg l no..toidoo
Бөхчүүдэд допинг сайн хэрэгэлүүл хэн сайн хэрэглэсэнднь аварга арслан цол өг. Б Тын хороо.хэрэглээнүй бөхийнхэнэ цолыг хасаж найман жил барилдуулахгүй байя тэхүү ааааааа.
Зөвхөн үндэсний хэмжээний спорт энэ шинжилгэггэрр яадаг Одоо Увсынхан хүчирэхгүй болохоор бас л нэг хагарал гаргах гээд байна
Үнэн авдаг юмуу...яасан ч уддаг юм
Бүгдийг нь допинг хэрэглүүлж барилдуулад хэрэглээгүй бөхийг шийтгэдэг болое
Бөхчүүдийн нэр хүнд гэж одоо ямар ац нь байх вэ дээ, бүгд адилхан өнгө мөнгө хөөсөн, шуналын туламнууд ш дээ, допинг нэрээр эдний нэгийгээ барьж идэх одоо хэнд ч сонин биш ш дээ
Оюунболдыг барилдуул наад балай шинжилгээгээ болиул яасан юм бэ ...Дэлхийн бөх биш үндэсний шоу цэнгэл наадам шүү дээ...
buu tenegt , sheej baikhad ni chi kharaad zogsol doo , yum medekhgui dandaa tseejnii pangaar khutsakh yum , yum kheregleegui bol khyanaad baikh yumgui tsewer l garna , mongol khardakh zan gejee
Оюунболдыг тэгж зайлуулсан.