Рианна хоёр дахь хүүхдээ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

 

Дуучин Рианна болон реппэр A$AP Rocky нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хосууд энэ сарын 3-ний өдөр Лос Анжелес хотноо хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна. 

Энэ жил 35 нас хүрч байгаа дуучин бүсгүй өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулагдсан "Super Bowl 2023" тэмцээний хагас цагийн завсарлагааны шоуны үеэр хөл хүнд гэдгээ албан ёсоор зарласан. Бүх цаг үеийн хамгийн загварлаг хөл хүнд бүсгүйгээр нэрлэгдсэн тэрээр "Бие чинь юу хийж чадахыг мэдэж байна уу. Чи боломжгүй зүйл гэж үгүй болохыг мэдэрнэ. Би хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа эцэг эхчүүдийг хараад илүү ихээр хүндлэх болсон. Эх хүн байна гэдэг яг л домогт гардаг дүр шиг санагддаг. Чи өмнө нь яаж амьдарч байснаа ч санахгүй. Энэ хамгийн галзуу хэсэг нь. Гэхдээ энэ тийм ч их асуудал биш" хэмээн ээж болсон сэтгэгдлээ хуваалцаж байжээ. 

A$AP Rocky болон Рианна нарын том хүүгийн нэрийг RZA гэдэг. Хосууд отгон хүүдээ ч мөн R үсгээр эхэлсэн нэр өгсөн тухай ойрын эх сурвалжууд нь дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top