“Аримун” продакшн хоёр дахь киногоо нээх гэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

 

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” гэх продакшн байгуулсан билээ. Тэд дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй.

“Аримун” продакшн эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонезийн Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын шилдгээр тодорч байв.

Тэгвэл анхны киноноосоо хойш хэдэн жилийн зайтай нээх гэж буй “Хүний ээж” кино нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж буй аж.

“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна.

Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Киног ирэх сараас кинотеатруудаар гаргах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.40) 2023 оны 08 сарын 22

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж буй ч гэх шиг, энэ одоо мэдээлэл үү, сурталчилгаа юу

0  |  0
Top