"Netflix"-ээр цацагдаж эхэлсэн даруйдаа дэлхий нийтийн анхаарлыг татаж, халуун сэдэв болоод буй "Mask Girl" киноны гол дүр болох Ким Му Мигийн дүрд нийт дөрвөн эмэгтэй тогложээ. Тэдний нэг болох загвар өмсөгч Жи Жи Ан "Mаsk Girl" кинонд тоглосон тухайгаа "Би өнгөрсөн оны нэгдүгээр сард Му Мигийн дүрд давхар жүжиглэхээр болж бүжгийн бэлтгэл хийж эхэлсэн. Кино зураг авалт наймдугаар сард эхэлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу шалгалтанд тэнцсэнээсээ хойш маш олон зүйл мэдэрсэн. Сайн бүжиглэж чадахгүй байгаагаасаа болж уйлах үе ч байсан.
Ковид туссан ч бэлтгэлээ таслалгүй үргэлжлүүлсээр байсан. Бүжгийн дэс дараалал маш эрчимтэй байсан учраас би 2-4кг жин хасаж 46-47кг жинтэй болсон. Миний нүүр болон цээж хэсгийн өөх хайлж, нүүрний маань ясны бүтэц улам тод харагдах болсон ч одоо жин маань хэвийн хэмжээндээ хүрсэн байгаа. Гэхдээ нүүр болон цээж хэсгийн өөх тийм ч хурдан хуучин шигээ болохгүй л байна. Гэсэн ч "Mаsk Girl" кино хүмүүст хүрч, халуун сэдэв болж байгаад хувьдаа маш их баяртай байна" гэжээ.
Цувралын турш Му Мигийн гурван өөр дүр төрх бүхий дүрд И Хан Бёль, Нана, Гу Хён Жон нар тоглосон. Харин кинон дээр зөвхөн бие нь л гарч, маскны цаанаас үзэгчидтэй уулзсан загвар өмсөгч Жи Жи Ан ийнхүү маскаа тайлж, хамтран ажилласан бүхий л хүмүүстээ талархснаа илэрхийлжээ.
Жи Жи Ан
Сэтгэгдэл ( 1 )
Nice