СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялахаар ирсэн БНСУ-ын хоёр иргэн живж амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Дээрх асуудалд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.33) 2023 оны 08 сарын 23

Эднүүд чинь мануудыг бодвол усанд жараахай биддээ

0  |  0
Зочин(202.9.40.151) 2023 оны 08 сарын 23

Аяллын комданиудад мөрдөх стандарт гэж байдаг юм болов уу? Ихэнх нь мөнгө хэмнэж бусанд хонуулсан шөнө явсан хөтөлбөртэй байх юм, замын хоол өөрсдөө ч гэх шиг амь нас эрүүл мэндийг хамгаалах тал дээр үнэхээр нойл үйлчилгээтэй байх юм даа

0  |  0
Zochin(103.57.92.172) 2023 оны 08 сарын 23

Guide bolon busad daguulj yavaa humuus ni gadaad humuustee setgel gargaachee god gej

0  |  0
Zochin(103.57.92.161) 2023 оны 08 сарын 23

Irsen xumuusiinxee ami nasiig sain xamgaaldag baimaar yum. Iim yum garaad baival xetsuu l yum baina daa

1  |  0
Top