"Netflix"-ээр цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй "Mask Girl" киноны гол дүрийн жүжигчид сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаад байна. Тэр дундаа Ким Му Мигийн гоо сайхны мэс заслын өмнөх дүрд тоглосон шинэ залуу жүжигчин И Хан Бёлийн тухай сонирхох хүмүүс олширжээ.
Ким Му Мигийн дүр бол жүжигчин И Хан Бёлийн анхны дүр. Уг киноны найруулагч Ким Ён Хун гол дүрийн жүжигчнээ тусгай нүүр хувиргалтын аргаар хувиргахыг хүсээгүй гэнэ. Энэ нь жүжигчний жүжиглэлтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Энэ тухай найруулагч Ким Ён Хун "Нэг дүрд гурван өөр жүжигчин сонгоно гэдэгтээ итгэлтэй байсан. Эргээд харахад энэхүү цуврал дээр ажиллаж байх явцад гаргасан хамгийн зөв шийдвэр тэр байсан гэж боддог. Зохиолоо бичиж дууссаны дараа ширүүн үйл явдал их гарах учраас жүжигчдээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байлаа. 1000 орчим хүнийг сонгон шалгаруулалтад оруулсан ч И Хан Бёлийн зураг надад хүчтэй мэдрэмж төрүүлж билээ. Шалгаруулалт дээр түүнтэй уулзахад тэр маш тайван хийгээд ухаалаг нэгэн байсан. Энэ түүнийг маш дур булаам харагдуулж байсан учраас би түүнийг сонгосон" гэжээ.
Харин жүжигчин И Хан Бёль "Үнэндээ киноны эхэнд гарч байгаа Ким Му Мигийн бага насны дурсамж, эцэг эхээсээ авсан шарх минийхтэй төстэй байсан. Гэхдээ үүнээс болж би гадаад төрхөндөө гутарч байгаагүй. Тиймээс ийм төрлийн уран бүтээл надад санал болгож, царай муутай эмэгтэйн дүрд тоглоход ямар нэгэн байдлаар дарамттай санагдаагүй. Би зураг авалтаа хөгжилтэй өнгөрүүлсэн. Сайхан үг, магтаал хүртэх нь хүнийг илүү үзэсгэлэнтэй болгоно гэж би бодохгүй байна. Ийм төрхтэй ч гэсэн над шиг хүн тоглох шаардлагатай дүр гарч ирэх байх гэж бодож байна" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Uzej duussinii daraa 2 kino uzsiim shg medremj tursun. Humuus n ih uurchlugduud
Солонгос соёлын сурталчилгаа, хэрээсээ хэтэрвэл үндэсний эрх ашигт сөрөг нөлөөтэй байх уу, со соёлыг сохроор шүтсэн ирээдүй үе бидэнд хэрэгтэй юу